📅

Засаг дарга Барилгачдын холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулав

🕔 2020/02/07 11:49

Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж, аймгийн Барилгачдын холбооны Тэргүүн Л.Билэгжаргал нар хоёрдугаар сарын 5-ны өдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Тус санамж бичгийн хүрээнд Барилгын тухай хууль, барилгын норм, нормативын хэрэгжилтийг хангах, техник технологийн дэвшлийг нэвтрүүлэх, бодлогын зорилтыг хэрэгжүүлэх, салбарын зөвлөгөөн, хэлэлцүүлэг зохион байгуулах, инженер техникийн ажилтан болон мэргэжилтэй ажилчдын чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллах ажээ.

Мөн шаардлагатай судалгааг хийх, хөрөнгө оруулалтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтын ажилд тус холбооны төлөөллийг оролцуулах, орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг төлөвлөж буй бүтээн байгуулалтын ажлуудад аж ахуйн нэгж байгууллагуудыг оролцуулахыг бодлогоор дэмжих зэрэг асуудлыг тусган хэрэгжүүлэхээр боллоо.

Э.Нарангэрэл

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол