📅

Цасан шуурга шуурч хүйтрэхийг онцгойлон анхаарууллаа

🕔 2020/02/11 11:18

Ойрын өдрүүдэд Говь-Алтайн ихэнх нутгаар 18-20м/с хүрч ширүүсч, цас орж цасан шуурга шуурах тул аж ахуй нэгж, албан байгууллага, малчид, ард иргэд, тээвэрчдэд онцгойлон анхааруулж байна.

Тодруулбал, энэ сарын 11-нд зарим газраар салхи секундэд 14-16м/с, 12,13-нд ихэнх нутгаар салхи секундэд 18-20м/с хүрч ширүүсч, цас орж цасан шуурга шуурахыг Говь-Алтай аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс онцгойлон анхааруулж байна. Салхи 11, 12-нд ихэнх нутгаар, 13-нд говь талын нутгаар 14-16 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй ажээ. 12-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

Э.Нарангэрэл

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол