НАТО-гийн цэргийн ажиллагаа буюу ОХУ-ын болгоомжлол
НАТО ОХУ-ын хилийн орчимд буюу баруун өмнөд стратегийн бүсэд судалгааны ажиллагаагаа эрчимжүүлэхээр болжээ. Улмаар зэвсэгт хүчнийхээ оролцоог нэмэгдүүлж байна гэж ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгджээ. Тэрээр “Спутник” агентлагт өгсөн ярилцлагадаа “Дэлхийн болон бүс нутгийн асуудлыг шийдвэрлэхэд ОХУ-ын оролцоог хязгаарлахыг оролдож олон орон манай улсын хилийн орчим зэвсэгт хүчнийхээ ажиллагааг нэмэгдүүлэхийн тулд ямар ч хамаагүй шалтгаан ашиглаж байна.
Түүнээс гадна өнгөрсөн жил НАТО-гийн 25 байлдааны усан хөлөг онгоц Хар тэнгист байлдааны ажиллагаа явуулсан. Гурван хөлөг онгоцны нэг нь далавчит пуужин тээвэрлэж байсныг ажигласан. Мөн ОХУ-ын хил дээрх цэргийн эвслийн судалгааны ажиллагаа өнгөрсөн жил 20 хувиар нэмэгдсэн. Харин энэ жилээс НАТО-гийн онгоцууд ОХУ-ын энэ газар дээр 80 гаруй удаа тагнуулын нислэг хийсэн болохыг ярилцлагадаа онцолжээ.
Эргүүл хийх, судалгааны ажил өргөжиж байгаа нь хурцадмал байдал үүсгэх болон ямар нэг идэвхтэй ажиллагаа явуулахаар бэлдэж байгааг харуулж байна” гэв. Мөн ОХУ-ын олон улсын харилцааны төрийн их сургуулийн улс төр, цэргийн боловсролын төвийн захирал “НАТО-гийн зүгээс явуулж байгаа үйл ажиллагааны хүрээ Хойд Атлантын бүс нутгийг давж тэлснийг онцлох нь чухал гэв. Тэрээр тухайлбал, Норвеги, Дани гэсэн цэргийн энэ эвслийн гишүүн орнууд Хар тэнгист эргүүл болон тэнгисийн үйл ажиллагаанд оролцож байна” гэж ярьжээ.
Х.Оюунболд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин