📅

Өсвөрийн улаан загалмайч охин амны хаалт оёж хандивлалаа

🕔 2020/03/25 14:33

МУЗН-ийн онцгой гишүүн, Говь-Алтай аймгийн Өсвөрийн улаан загалмайч Л.Анударь Онцгой комиссоос өрнүүлж буй хандивын аянд нэгдэн 50 ширхэг амны хаалт оёж хандивлалаа. Дэлхий нийтийг түгшээж буй коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хандивласан амны хаалтыг Улаан Загалмайн хорооны дарга Ч.Батзориг хүлээн авч ахмадуудад үнэгүй төлбөргүй олгоно гэдгээ илэрхийлсэн юм. Мөн Өсвөрийн улаан загалмайч Л.Анударь охинд тус хорооны хамт олон сурлага хөдөлмөр, хүмүүнлэгийн үйлсэд нь амжилт хүслээ. Л.Анударь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын “Хантайшир-Эрдэм цогцолбор” сургуулийн 8б ангид сурдаг ажээ. 

Э.Нарангэрэл

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол