📅

Гэмт хэрэг 61.1 хувиар буурчээ

🕔 2020/04/02 12:55

Говь-Алтай аймгийн хэмжээнд энэ оны эхний гурван сарын байдлаар бүртгэгдсэн гэмт хэрэг 61.1 хувиар буурч, гэмт хэргийн илрүүлэлт өмнөх оны мөн үеэс 14,8 нэгжээр өссөн үзүүлэлттэй байна.

Гэмт хэргийг төрлөөр нь ангилбал өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 54 хувь, хулгайлах гэмт хэрэг 48 хувь, залилах гэмт хэрэг 95 хувь, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 72 хувь, олон нийтийн газар үйлдэгдсэн гэмт хэрэг 83,3 хувиар, дээрэмдэх гэмт хэрэг хоёр дахин буурсан тухай Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газраас мэдээлэв.

Гэмт хэргийн гаралт ийнхүү буурсанд телекамерийн хяналт, шуурхай бүлэг, хяналт шалгалт, эргүүл, иргэдийн оролцоо чухал нөлөө үзүүлсэн байна. 

Түүнчлэн тус газраас ард иргэдийг орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж орон гэрээ эзэнгүй орхихгүй байх, хаалга цонхоо бэхлэх, эд зүйлээ ил задгай орхихгүй байх, айл хөрштэйгээ холбоо тогтоон харилцан хяналт тавьж байхыг анхааруулав.

Э.Нарангэрэл

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол