📅

Говь-Алтай аймагт шатахууны үнэ литр тутамдаа 300-350 төгрөгөөр буурлаа

🕔 2020/04/16 12:54

Говь-Алтай аймгийн төвд дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн шатахууны үнэ литр тутамдаа 130-350 төгрөгөөр буурлаа. Тодруулбал, тус аймагт үйл ажиллагаа явуулж буй "Петровис", “Мон Суль”, “МТ”  гэх мэт ШТС-д өнгөрсөн гуравдугаар сарын 24-ний байдлаар АИ-92 бензин 1800, АИ-80 1720, ДТ-2320 төгрөг байсан бол өнөөдрөөс эхлэн АИ-92 бензин 1550 төгрөг, АИ-80 бензин 1410 төгрөг, дизель түлш 2200 төгрөгөөр тус тус борлуулагдаж байна. Ард иргэдийн нийтлэг хэрэглээний суурь бүтээгдэхүүн болох шатахууны үнэ ийнхүү буурсан нь өрхийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх бөгөөд эдийн засгийн өсөлтийг дэмжих, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг бууруулах чухал ач холбогдолтой юм.

Э.Нарангэрэл

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол