📅

Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцоход 2522 иргэн хамрагдана

🕔 2020/04/28 13:57

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хууль энэ оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд уг хуулийн зохицуулалтаар Говь-Алтай  аймгийн 18 сумын 2522 иргэн хамрагдахаар тооцоо судалгаа гарсан байна. Дээрх хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус аймгийн Засаг даргын 2020 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн А/75 дугаар захирамжаар гурван сарын аян зохион байгуулан хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. 

Аяны хүрээнд иргэдийн ажилласан жилийн болон мал тооллогын бүртгэлийн лавлагааг, иргэдийг сумаас ирүүлэхгүйгээр Нийгмийн даатгалын хэлтсээр дамжуулан захиалгаар олгож байгаа ажээ. Үүнтэй холбоотойгоор Архивын тасгаас 902 иргэнд архивын лавлагаа, 209 иргэнд тушаалын хуулбар, 22640 хуудас баримтын хуулбар, Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб цэргийн алба хаасан тухай архивын лавлагааг Батлан хамгаалахын төв архив, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивт уламжлан 87 иргэнд олгоод байна. 

Э.Нарангэрэл

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол