📅

Говь-Алтай аймаг дахь Онцгой байдлын газар нэрийн бүтээгдэхүүнтэй боллоо

🕔 2020/05/05 18:45

Говь-Алтай аймаг дахь Онцгой байдлын газар байгууллагынхаа үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор өөрийн нэрийн бүтээгдэхүүнтэй боллоо. Тодруулбал, тус аймаг дахь Онцгой байдлын газраас өөрийн байгууллага болон аймаг орон нутгаа иргэд, олон нийтэд сурталчлан таниулах, алба хаагчдын сэтгэн бодох чадвар, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх, хамтач ажиллагааг сайжруулах зорилгоор “Санаачилгатай, бүтээлч-хамт олон” уралдаан зарласан юм. Энэхүү уралдаанаас шалгарсан бүтээгдэхүүнүүдийн сав, баглаа, боодлыг шинэчлэн сайжруулж, Онцгой байдлын газар “Брэнд” бүтээгдэхүүн бэлэн болголоо хэмээн тус газраас мэдээлэв. Говь-Алтай аймаг дахь Онцгой байдлын газрын брэнд бүтээгдэхүүнд “Ажийн бор ааруул”, “Нэрмэл архи”, “Борц”, “Сулийн гурил”, “Унага услах наадгай” уламжлалт тоглоом наадгай, Говь-Алтай аймгийн есөн гайхамшиг бүхий эвлүүлдэг шоо, түлхүүрний оосор багтсан байна.

Э.Нарангэрэл

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол