Хүрэлсүхийн "мѳнгѳ цацах" шийдвэр нь дахин сонгогдоход нѳлѳѳлнѳ гэж найдаж байх шиг
Манийгаа ( ард иргэдээ) бодов уу, МАН-ЫГАА бодов уу? гэдгийг тунгааж ядах юм алга. Эдийн засгийн арга хэмжээ нь энэ оны 10-р сар буюу УИХ, Орон нутгийн сонгуулийн цаг хугацааг хамаарна. Үүнийгээ "Ковид 19"-тэй тэмцэх хоёр дахь шатны эдийн засгийн арга хэмжээ гэж "нэрлэсэн". 1. Хүүхдийн мөнгийг 100 мянга болгов. 2. Эмзэг, бага орлоготой иргэдэд олгох тэтгэмжийг хоёр дахин нэмэгдүүлэв. 3. Нийгмийн халамжийн тэтгэврийг 100 мянгаар нэмлээ. 4. Малчдад ноолуурын кг тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгоно. Дээрхи зардалд нийтдээ 793 тэрбум тѳгрѳгийг зарцуулна. Энэ мѳнгийг хаанаас гаргах вэ? Олимп хойшилсон. Олимпийн тѳсѳв. Мѳн энэ намар зохиохоор тѳлѳвлѳсѳн Олон улсын хүүхдийн "Ногоон спортын наадам" хойшилсон. Эндээс хэмнэсэн мѳнгѳ бий гэж сангийн сайд Хүрэлбаатар нэмэлт эх үүсвэрээ нэрлэлээ. Дэлхийн банк санхүүгийн байгууллагаас байгаа бэлэн мѳнгѳѳ хэмнэ, нѳѳцѳл гэсэн зѳвлѳмж ѳгсѳѳр атал Хүрэлбаатар, Хүрэлсүх нар МАН-аа ялуулах, дахин эрх барихыг санаархаж, улсын тѳсвийг дураараа зарах шийдвэр гаргалаа.
Ц.Энхбат
Эх сурвалж: control.mn