📅

“Байгалиа хамгаалъя” арга хэмжээний хүрээнд нөлөөллийн ажлыг түлхүү хийнэ

🕔 2020/05/12 13:49

Улсын хэмжээнд явуулж буй “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Говь-Алтай аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, хууль хяналтын байгууллагууд хамтран иргэдэд чиглэсэн нөлөөллийн арга хэмжээг түлхүү зохион байгуулахаар төлөвлөжээ.

Уг арга хэмжээний гол зорилго нь хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн хор уршгийг иргэд, олон нийтэд таниулах, тэдний эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, соён гэгээрүүлэхэд чиглэгдэж буй учир зохион байгуулагчид ажлын төлөвлөгөө гарган хамтран ажиллаж байна хэмээн Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газраас мэдээлэв.

Түүнчлэн эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд заасан “Хууль бусаар ан агнах” гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор зорилтот бүлгийн сумдад хөдөлгөөн мэдрэгчтэй хяналтын камер байрлуулах, холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран сумдын хэсгийн төлөөлөгч, байгаль орчны байцаагч нарын ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр сургалт, хяналт шалгалтыг зохион байгуулах ажээ. 

“Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээг Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах алба, Хууль зүй дотоод хэргийн яам, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар Мөрдөн байцаах алба, Экологийн цагдаагийн албатай хамтран “Ногоон дуу хоолой” уриан дор улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15-ны хооронд зохион байгуулж байгаа юм. 

Э.Нарангэрэл

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол