📅

Эрүүл мэндийн газрын дарга сувилагч нартаа мэндчилгээ илгээлээ

🕔 2020/05/13 16:03

Жил бүрийн тавдугаар сарын 12-нд тохиодог “Олон улсын сувилагчдын өдөр”-ийг угтан Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн салбарын эд эс нь болж яваа үе үеийн сувилагч нарт ЭМГ-ын дарга Ц.Туяа баярын мэндчилгээ  дэвшүүллээ. Тэрээр Алтай сайхан нутгийнхаа зон олны эрүүл мэндийг сахин хамгаалах, асран сувилах ариун үйлсэд зүрх сэтгэл, мэдлэг, ур чадвар, хүч хөдөлмөрөө хоёргүй сэтгэлээр харамгүй зориулан ажиллаж байсан, ажиллаж буй сувилахуй энэрэхүйн үйлстэн танд эрүүл энх, аз жаргалын дээдийг хүсэн ерөөе.

Цагаан нөмрөг шигээ цайлган сэтгэлт сувилагч та нарынхаа амжилт бүтээлээр тань үргэлжид бахархдаг шүү хэмээн чин сэтгэлийн мэндчилгээ илгээв. Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн салбарт 300 орчим сувилагч ажиллаж байгаагаас 70 хувь нь ахлах зэрэгтэй, 16 хувь нь тэргүүлэх зэрэгтэй ажээ. Сонирхуулахад 2018 оны байдлаар тус аймгийн Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж байсан болон ажиллаж байгаад төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор 6, Хөдөлмөрийн хүндэт медалиар 15, “Ерөнхийлөгчийн нэрэмжит” шагналаар 1, “Мөнхийн үйлстэн сувилагч”-аар 1 “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр 98, Эрүүл мэндийн яамны хүндэт “Жуух бичиг”-ээр 140, “Алтан гарт сувилагч”-аар 97 сувилагч шагнуулсан байна. 

Э.Нарангэрэл

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол