Мэргэжлийн засгийн газраа огцруулж дараагийн ээлжнийхэн хоолондоо орох уу?
Нам доторх фракцийн хэрүүл өндөрөө авсаар савнаасаа хальж сагаж эхэллээ. Ер нь дотооддоо эв нэгдэлтэй хэмээн олон ч сонгуулийг үдэж, гүмхэн асуудлаа шийддэг байсан нам өнөөдөр ийн бугшсан идээ бээрээ гаргахаар шийдэв үү. Ямартаа ч МАН-ын удирдлагууд одоогоор төдийлөн дорвитой шийдэлд хүрч чадахгүй байна.
Сүүлийн үед УИХ дахь МАН-ын гишүүд Засгийн газраа унагахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн гэдэг. Өчигдрийн байдлаар уг гарын үсэг цуглуулах ажил маш эрчимтэйгээр 25-д хүрсэн гэнэ. Харин ирэх нэгдэхээс гадаад, дотоодод ажлаар яваа гишүүд ирж гарын үсгээ зурахаа мэдэгдсэн хэмээж байгаа. Тэгэхээр өнөөгийн засгийн газар /МЭРГЭЖЛИЙН/ тэсэж үлдэхээсээ нэгэнд өнгөрч байх шиг.
Хуулиараа бол 19-н гишүүн Засгийн газрыг огцруулах саналыг өргөн барих эрхтэй байдаг. Гэтэл зөвхөн нам дотроос нь 30 орчих гишүүн гарын үсэг зурах бололтой. Тэгэхээр үүн дээр УИХ дахь АН болоод МАХН-ын гишүүд мөн бие даагч гишүүд нэмэгдэж зурах нь гарцаагүй биз.
Ер нь цөөн үгээр илэрхийлэхэд УИХ дахь МАН-ын дараагийн гишүүд хоолондоо орохоор зэхэж байна гэхэд хилсдэхгүй болов уу?
Эх сурвалж BOLOD.MN