Махны үнийг тогтвортой байлгахад анхаарч ажиллаж байна
Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Есөнбулаг сумын ЗДТГ хамтран махны үнийг тогтвортой байлгахад анхаарч ажиллаж байна.
Хөл хорио тогтоосонтой холбогдуулан махны хомсдол үүсгэхгүй байх, үнийг тогтвортой байлгах үүднээс МХГ, Есөнбулаг сумын ЗДТГ хамтарсан журам батлан, хяналт шалгалтын ажлыг тогтмол явуулж байгаа ажээ. Тодруулбал, Есөнбулаг сум дахь "Шинэ-Алтай" захад мах борлуулах тусгай талбай гарган, махны худалдаачдыг эрүүл ахуйн шаардлага хангасан, гарал үүслийн гэрчилгээтэй махыг үнийн өсөлтгүйгээр зарж борлуулах үүрэг чиглэл өгсөн тухай холбогдох албанаас мэдээлэв.
Тус захад 11 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар хонины мах нэг килограмм нь 5500, ямааных 4000, үхрийнх 7000, адууных 6500 төгрөгийн үнэтэй байна.