📅

8255 өрх хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагджээ

🕔 2020/12/25 17:35

8255 өрх хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагджээ

 

Энэ онд Говь-Алтай аймгийн хэмжээнд давхардсан тоогоор 8255 өрх хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдсан байна. 

Тодруулбал, тус аймгийн 18 суманд давхардсан тоогоор 8255 өрхийн насанд хүрсэн 22292 иргэн, 19780 хүүхэд тус үйлчилгээнд хамрагдлаа хэмээн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас танилцууллаа. 

Он гарсаар хүнсний эрхийн бичгийг цахим болон цаасан хэлбэрээр олголоо. ХНХ-ын сайдын тушаалаар энэ онд хүнсний эрхийн бичиг олгох журамд хэд хэдэн удаа өөрчлөлт орж үнэ нэмэгдсэн. Тухайлбал 1-4 дүгээр сард хүүхдэд 8000, насанд хүрэгчдэд 16000, 5-9 дүгээр сард хүүхэд 16000, насанд хүрэгчдэд 32000, 10-12 дугаар сард хүүхэд 8000, насанд хүрэгчдэд 32000 төгрөг болж өөрчлөлт орсон байна. 

Нийгмийн халамжийн тухай хуульд заасан нийгмийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд чиглэсэн хүнсний эрхийн бичиг олгох үйлчилгээг 2013 оноос эхлэн 21 аймаг, 9 дүүрэгт хэрэгжүүлж байгаа билээ.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол