📅

Хүүхдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтэд хөндлөнгийн үнэлгээ хийж байна

🕔 2020/01/10 14:08

“Хүүхдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн хөндлөнгийн үнэлгээг Говь-Алтай аймагт нэгдүгээр сарын 05-10-ны хооронд зохион байгуулж байна. Үнэлгээний багийн ахлагчаар "Өсвөр үеийнхний хөгжлийн төв"-ийн гүйцэтгэх захирал Д.Энхтуяа, гишүүдээр "Монгол туургатан хүүхэд, гэр бүл төв"-ийн захирал, хүүхдийн эрхийн форумын судлаач Г.Ганхуяг "Дэлхийн зөн" ОУБ-ын ажилтан Б.Хишигтзаяа нар ажиллаж байна.

Тэд хүүхдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн хөндлөнгийн үнэлгээг ганцаарчилсан болон фокус бүлгийн ярилцлага хэлбэрээр зохион байгуулж байгаа юм. Үнэлгээнд Говь-Алтай аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл, хамтарсан баг, эцэг эх, бизнесмен, сургууль, цэцэрлэг, боловсрол, эмнэлэг, өрхийн эмнэлэг болон хүүхэд, гэр бүлийн чиглэлээр хамтран ажилладаг байгууллагуудын төлөөллүүд оролцож байна.

Э.Нарангэрэл

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол