📅

МЗХ-ны удирдлага маршал Х.Чойбалсангийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

🕔 2021/02/08 15:37
 

МЗХ-ны удирдлага маршал Х.Чойбалсангийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

 

Монгол Төрийн нэрт зүтгэлтэн Маршал, Хошой баатар, өрлөг жанжин  Х.Чойбалсангийн мэндэлсний 126 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Ойн өдөрт зориулж Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од, Ерөнхий нарийн бичгийн дарга А.Давааням, Удирдах хорооны нарийн бичгийн дарга Г.Батбаатар нар залуучуудынхаа нэрийн өмнөөс МЗХ-г үндэслэгчдийн нэг Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ.
Энэ жил Монголын залуучуудын байгууллага үүсч хөгжсөн 100 жилийн ойгоо тэмдэглэж буй.  Тэртээх 100 жилийн өмнө буюу 1921 онд Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын хэсэг залуучууд Бошгыг халах залуучуудын эвлэл хэмээх байгууллагыг үүсгэн байгуулснаар Монголын залуучуудын байгууллагын үндэс суурь тавигдсан. Тийм учраас Монголын залуучуудын холбооныхон ийнхүү үүсгэн байгуулагчдаа хүндэтгэл үзүүлж байгаа аж.
Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од Д. Х.Чойбалсангийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэх үеэрээ “Монголын залуучуудын байгууллагыг үүсгэн байгуулсан  агуу хүний хэлсэн нь “Эрхэмлэж яваарай хэмээн машид итгэн Эрх чөлөө, тусгаар тогтнолыг та нарт үлдээв” хэмээх алдарт үг 21-р зууны залуучууд бидэнд ч хамгийн үнэтэй зөвлөмж. Түүний байгуулсан Монголын залуучуудын байгууллага 100 жилийн ойн босгон дээрээ уламжлалд тулгуурласан, шинэ хандлага чиглэлийг бий болгон, дахин шинэчлэгдэн ажиллахаар зорилго, хөтөлбөрөө боловсруулаад ажиллаж байна. Монголын залуучуудын холбоо цаашид залуучуудаа оюунлаг, дэлхийн хэмжээний өндөр чадвартай, үнэ цэнэтэй боловсон хүчин, хувь хүн байлгахын төлөө ажиллах болно” гэлээ.
 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол