📅

Францын зарим бүсэд хатуу хязгаарлалт тогтооно

🕔 2021/03/18 14:37

 

Францын зарим бүсэд хатуу хязгаарлалт тогтооно

 

Францад “COVID-19” халдварын тохиолдлын тоо олноор нэмэгдэх болсонтой холбогдуулан Парис тэргүүтэй бүсүүдэд энэ долоо хоногийн амралтын өдрүүдээс хатуу хязгаарлалт тогтооно гэж тус улсын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Габриэль Атталь мэдэгдэв.

Ингэснээр эрчимт эмчилгээний тасгуудын ор дүүрч, 100 мянган оршин суугч тутамд 400 гаруй тохиолдол бүртгэгдээд буй Парис хотын бүсэд шинэ хязгаарлалтууд тогтоогоор болж байна. Г.Атталийн мэдэгдсэнээр, Парист тогтоох арга хэмжээнүүдэд хөл хорионы үеийнхтэй төстэй хязгаарлалтууд багтах ажээ.

“Францын Ерөнхий сайд Жан Кастекс шинэ хязгаарлалтын арга хэмжээнүүдийн талаар пүрэв гарагт танилцуулах бөгөөд сургуулиудын сургалтыг зогсоохгүй” гэж Г.Атталь лхагва гарагт мэдээлсэн байна.

Францад сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 38501 тохиолдол илэрсэн нь өнгөрсөн оны 11 дүгээр сарын 17-ноос хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Тус улсад өнөөдрийн байдлаар 4.14 сая гаруй хүн коронавирусээр халдварлаж, 91437 хүн нас баржээ.

Мөн Францад лхагва гаргийн байдлаар 5 585 537 хүн буюу хүн амын 8.3 хувь нь“COVID-19”-ийнвакцины эхний тунг хийлгэсэн бол 2 349 027 хүн/3.5хувь/хоёр тунг хоёуланг нь тариулсан байна.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол