📅

Сурагчдын II улирлын амралтыг цуцалж, цахим үргэлжлэн орно

🕔 2021/03/22 11:20
 

Сурагчдын II улирлын амралтыг цуцалж, цахим үргэлжлэн орно

 

Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд Л.Энх-Амгалан тушаал гаргаж, ерөнхий боловсролын сургуулийн II улирлын амралтыг цуцалжээ.
Орон нутагт танхимын сургалтаар, нийслэлд теле хичээлийг үргэлжлүүлэн орно гэсэн үг.  Уг 2020-2021 оны хичээлийн жилийн сурагчдын амралтын хуваариар бол 1-12 дугаар ангийн бүх сурагчид 2021 оны гуравдугаар сарын 29-нөөс долоо хоног амраад дөрөвдүгээр сарын 5-наас гуравдугаар улирлын хичээл орох ёстой байв. Харин сайд энэ хуваарийг өөрчилжээ.
Тэгвэл дээрх амралтын долоо хоногийг цуцалж,  теле болон цахим хичээлийг үргэлжлүүлэн оруулах тушаалыг Боловсол, шинулэх ухаан /БШУ/-ны сайд Л.Энх-Амгалан өнгөрөгч Баасан гаригт  /2021.03.19/гаргажээ.
Өөрөөр хэлбэл, орон нутагт танхимын хичээл эхлээд удаагүй учир дээрх амралтын долоо хоногт хичээллэнэ. Харин нийслэлд  теле, цахим  хичээлийг үргэлжлүүлэх аж.
Гуравдугаар улирлын хичээл танхимаар орох эсэх талаар БШУЯ-наас тодруулахад,  "Танхимын сургалтыг эхлүүлэх эсэх шийдвэрийг УОК гаргах учир уг шийвэрийг хүлээж байна" гэсэн тайлбарыг өгсөн юм.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол