📅

Чуулган: Цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлаар АН дахин завсарлага авав

🕔 2021/03/26 12:14
 

Чуулган: Цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлаар АН дахин завсарлага авав

 

УИХ-ын чуулганаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.  Өчигдөр буюу гуравдугаар сарын 25-нд УИХ дахь АН-ын бүлэг уг асуудлыг хэлэлцэхээс нэг хоногийн хугацаатай завсарлага авсан билээ.  Энэ асуудлаар АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Манай бүлэг хэлэлцэх асуудлаас завсарлага авсан. Гэхдээ завсарлага авсан хугацаа арай бага байна. Хэлэлцэж буй асуудалдтай холбогдуулан бүлэг тав хоногийн завсарлага авах эрхтэй байдаг. Тиймээс завсарлагын хугацааг дахин гурав хоногоор сунгах хүсэлт гаргаж байна" гэв.  АН-ын бүлгийн уг хүсэлтэд УИХ-ын дарга Г.Занданшатар "Завсарлага авах хугацааг өнөөдрийн 12:00 цаг хүртэл сунгаж байна" гэдэг хариулт өглөө.  Ийнхүү АН-ын бүлгийн завсарлагыг сунгаснаар чуулган дараагийн асуудлуудыг хэлэлцэж байна. 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол