📅

Есөнбулаг сумын удирдлагууд аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарт айлтгал өргөн барилаа

🕔 2021/03/26 15:32

Есөнбулаг сумын удирдлагууд аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарт айлтгал өргөн барилаа

 

Есөнбулаг суманд анх удаа ингэ ихэрлэсэнд төрийн ажил тэгшрэх сайн цагийн эхлэл, эр ихэр ботго нь мал сүрэг өсөж үржихийн бэлгэдэл хэмээн дээдэлж, тус сумын удирдлагууд аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарт айлтгал өргөн барилаа.

 

Тус сумын Наран багийн малчин Чулуунбаатарын Алтангэрэлийн тэмээн сүргийн борлог ингэнээс бор, алаг зүсмийн ихэр ботго гарсан. 

Сумын Засаг даргын орлогч Ш.Насангаар ахлуулсан ажлын баг гуравдугаар сарын 24-нд Наран багийн малчин Ч.Алтангэрэлийн хотонд очиж, "Ихэр ботго хэдэн цагт, хаана гарсныг шалгаж, ингэ ботголсон газар дахь ихсийг нь үзэж, ихэр ботго төрсөн нь үнэн болохыг нягтлан тогтоожээ. Борлог ингэ нь гуравдугаар сарын 23-ны өдрийн 14.00-15.00 цагийн үед ботголсон бөгөөд энэ жил анх удаагаа ботголж байгаа ажээ.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол