📅

М.Тулгат: АН-ыг хүчирхэгжүүлж, Монгол Улсын хөгжлийн жолоодогч болгохын төлөө өөрийгөө бүрэн зориулна

🕔 2021/03/31 17:56
 

М.Тулгат: АН-ыг хүчирхэгжүүлж, Монгол Улсын хөгжлийн жолоодогч болгохын төлөө өөрийгөө бүрэн зориулна

 

АН-ын дарга С.Эрдэнэ тэргүүтэй АН-ын удирдлагууд АН-ын даргын цахим сонгуульд ялалт байгуулсан М.Тулгатад өнөөдөр баяр хүргэж хүндэтгэл үзүүллээ. 
АН-ын дарга С.Эрдэнэ:  “Цахим сонгуулийг амжилттай зохион байгуулсан бүх хүнд баяр хүргэе. Манай намын Үндэсний бодлогын хороо хуралдаж намын Их хурлынхаа товыг гаргаж, Их хурал АН-ын шинэ даргыг ёсчлон баталж, Дээд шүүхэд бүртгүүлнэ.  
Хууль ёсны Ардчилсан нам амжилттай сонгуулиа явуулж,  хууль ёсоор шинэ даргаа сонголоо. М.Тулгат бол залуу хүн. Улс төрийн туршлагатай, боловсрол мэдлэгийн хувьд төлөвшсөн бэлтгэгдсэн залуучуудын нэг.
Удам дамжсан улстөрч, ардчиллын анхдагч Цогтсайханы дүү. Ардчиллын үйл хэргийг үргэлжлүүлж ажиллана гэдэгт итгэж байна” гэж хэлсэн юм. 
Харин М.Тулгат “Цахим сонгуулийг амжилттай зохион байгуулсан Дотоод сонгуулийн хорооныхонд, намын нийт гишүүддээ баярлалаа.  Сунгаанд хамт өрсөлдсөн дөрвөн нэр дэвшигчдээ баярлалаа. Манай сонгууль ямар нэгэн гомдол, зөрчилгүй болж өнгөрсөнд баяртай байна.  Намынхаа үе үеийн удирдлагууд, дарга нарт маш их баярлалаа. Энэ их итгэл хариуцлагыг ухамсарлаж, АН-ыг хүчирхэг, Монголын хөгжлийн жолоодогч байлгахын төлөө бүх амьдралаа, өөрийгөө бүрэн зориулна” гэсэн юм.
 
 
 
 
 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол