📅

"Пфайзер"-ийн вакцин Өмнөд Африкийн хувилбарын эсрэг өндөр үр дүнтэй байна

🕔 2021/04/05 10:25

"Пфайзер"-ийн вакцин Өмнөд Африкийн хувилбарын эсрэг өндөр үр дүнтэй байна

 

Эмнэлзүйн туршилтаар АНУ-ын "Пфайзер", Германы "Бионтех"-ийн хамтран гаргасан вакцин Өмнөд Африк улсад анх бүртгэгдсэн коронавирусний шинэ хувилбарын эсрэг өндөр үр дүн үзүүлсэн байна.

Өмнөд Африк улсад вакцины хоёр тунг хийлгэсэн хүмүүсийн дунд явуулсан эмнэлзүйн туршилтаар шинэ мутациар халдварласан тохиолдол илрээгүй гэж "Пфайзер" компани мэдээлжээ.

Өмнөд Африкт анх бүртгэгдсэн мутацийг Би1,351 гэж нэрлэж байгаа. Энэ мутаци гол төлөв тархсан Өмнөд Африкт 800 хүнийг энэхүү туршилтад хамруулахад есөн хүнээс халдвар илэрсэн, гэхдээ энэ нь бүгд идэвхгүй нэгдэл тариулсан байсан байж. 

"Пфайзер"-ийн вакциныг хоёр тунг хийлгэснээс хойш Өмнөд Африкийн хувилбараас зургаан сар хүртэлх хугацаагаар хамгаалж байгаа үр дүн гарсан. Иймд вакцины ерөнхий үр дүнд итгэх итгэл улам нэмэгдэнэ гэж "Пфайзер"-ийн удирдлага найдаж байна.

Одоогоор дэлхий даяар коронавирусний Британи, Бразил, Өмнөд Африкийн гэх мэт хэдэн мутацид орсон хувилбар илэрч, дэлхийн олон улсад тархаад байна. Иймд коронавирусний эсрэг вакцин шинэ мутацийн эсрэг үйлчлэх эсэхэд эргэлзэж байгаа нөхцөлд "Пфайзер"-ийн туршилтын үр дүн эерэг сайн мэдээ гэж хэвлэлүүд онцолж байна.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол