📅

“Pfizer” Энэтхэгт 70 сая ам.долларын эм тариа нийлүүлнэ

🕔 2021/05/04 13:34
 

“Pfizer” Энэтхэгт 70 сая ам.долларын эм тариа нийлүүлнэ

 

Германы “BioNTech” компанитай хамтран коронавирусний вакцин бүтээсэн Америкийн “Pfizer” компани Энэтхэгт 70 сая ам.долларын эм тариа нийлүүлэхээр болжээ. Энэ тухай компанийн тэргүүн Альберт Бурла “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
“Энэтхэгийн ард түмэн “COVID-19” цар тахлын хамгийн хүнд үр дагавруудын нэг болох хүмүүнлэгийн хямралтай нүүр тулаад байна. Тус улсад коронавирусний халдвар авсан хүмүүст яаралтай тусламж шаардлагатай байна. Тиймээс бид “Pfizer”-ийн түүхэн дэх хамгийн том хүмүүнлэгийн аяныг эхлүүлж байна" гэж Бурла хэлжээ. 
“Pfizer” компани Энэтхэгийн эрх баригчдад коронавирустэй өвчтөнүүдийг эмчлэхэд зориулан өөрийн үйлдвэрлэсэн нийт 70 сая ам.долларын эм тариа нийлүүлэх юм. Компанийн тооцоолсноор, энэ хангамж нь эмнэлгүүдэд эмчлүүлж буй бүх өвчтөнийг 90 хоног эм тариагаар хангахад хангалттай хүрэлцэх аж. АНУ-ын эрх баригчид “Pfizer”-ийн энэ санаачилгыг дэмжжээ.
Энэтхэгийн Эрүүл мэндийн яамны мэдээллээр, тус улсад коронавирусний халдварын 19 925 604 тохиолдол бүртгэгдэж, 218 959 хүн нас барсан байна.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол