📅

Нийгмийн даатгалын хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэнэ

🕔 2021/05/25 11:48

Нийгмийн даатгалын хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэнэ

 

Өнөөдөр байнгын хороод хуралдана. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнх шийдвэрлэх юм. Үүнд: 
 
1.Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:Хэлэлцэх асуудал:
  • Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин нарын 7 гишүүн 2021.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин нарын 5 гишүүн 2021.05.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
2.Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:Хэлэлцэх асуудал:
  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт 2021 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх худалдан авах ажиллагааны явцын талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын мэдээлэл сонсох;
  • Боловсрол, шинжлэх ухааны салбарт 2021 оны төсвийн жилд Монгол Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжигдэх хөрөнгө оруулалтын ажлын явц байдал, цаашид боловсролын салбарт шаардагдаж байгаа хөрөнгө оруулалтын талаар болон боловсролын цахим шилжилт буюу багш сурагчдыг комьпютержүүлэх үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа тухай Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэл сонсох;
  • Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайлан.
3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:Хэлэлцэх асуудал:
  • “Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан нарын 21 гишүүн 2021.05.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН:1.Түр хорооны хуралдаан /Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий/ 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:
Хэлэлцэх асуудал:
  • Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийн бууруулах тухай хуулийн биелэлт, цар тахлын үед Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комиссоос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээлэл болон Түр хорооны 6 дугаар хуралдаанаас өгсөн үүргийн биелэлт;
  • Цар тахлын үед банк, санхүүгийн байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний мэдээлэл (Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийн бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйл).
БУСАД АРГА ХЭМЖЭЭ:
  • Хүний эрхийн хамгаалагчидтай хийх уулзалт 10.00 цагаас Төрийн ордны Их танхимд;

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол