ХХААХҮЯ: Улсын хэмжээнд улаанбуудайн тариалалт дууслаа
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийтдээ 437.7 мянган га-д тариалалт хийснээр үр тарианы тариалалт 96 хувьтай, үүнээс улаанбуудайн тариалалт 96.1 хувь, төмс 74.9 хувь, хүнсний ногоо 58.9 хувь, малын тэжээл 17.1 хувь, тосны ургамал 82.6 хувьтай байна.
Хаврын тариалалтад зориулан ХААДС-аас хүсэлт гаргасан 638 иргэн, аж ахуйн нэгжид 12.2 мянган тонн улаанбуудайн үрийг 20-30 хувийн урьдчилгаатай, 345.3 мянган литр шатахууныг 50 хувийн урьдчилгаатай, 32.4 тонн ургамал хамгааллын бодис, бордоог 30 хувийн урьдчилгаатай зээлээр олгоод байна.
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх” 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хүрээнд арилжааны банкны эх үүсвэрээс 100 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэрийн дагуу Төрийн банк, Хаан банк, Хас банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Капитрон банкаар дамжуулан тариалан бүхий 906 иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн хүсэлтийг хүлээн авснаас 386 иргэн, аж ахуйн нэгжид 17.5 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.
“Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Өрхийн тариалан” хөдөлгөөн өрнүүлж тариалах талбай, хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлэн, хангамжийг тогтворжуулах зорилгоор 10 нэр төрлийн 176.2 тонн ил талбайн болон хүлэмжийн ногооны үр худалдан авч, ногооны үрийн үнийг 80 хувиар хөнгөлж тариалан бүхий иргэн, аж ахуйн нэгжид олгосон. Ингэснээр хүнсний ногооны тариалалтыг 20-30 хувиар нэмэгдүүлэх боломжтой гэж төлөвлөж байна.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад