📅

Москвад "Спутник V" вакциныг өсвөр насны хүүхдүүдэд туршиж эхэлжээ

🕔 2021/07/05 18:51

Москвад "Спутник V" вакциныг өсвөр насны хүүхдүүдэд туршиж эхэлжээ

 

 ОХУ-ын нийслэл Москва хотод “Спутник V" вакциныг өсвөр насны хүүхдүүдэд турших ажлыг эхлүүлсэн тухай хотын даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Анастасия Ракова сэтгүүлчдэд мэдээлжээ.
"Н.Ф.Гамалеян нэрэмжит төвтэй хамтран бид 12-17 насны хүүхдүүдийн дунд “Спутник V" вакцины эмнэлзүйн судалгааг эхлүүллээ. Одоо туршилтын эхний болон хоёр дахь үе шат Москва хотын хүүхдийн хоёр эмнэлэгт явагдана" гэж тэрбээр мэдээлсэн байна.
Туршилтад сайн дураар оролцох эхний 100 хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж эхэлсэн байна. Тэднээс мөн PCR-ийн шинжилгээ авах аж.
Судалгаа эхэлсэн өдрөөсөө хойш нэг жил үргэлжилнэ. Хүүхдүүдэд вакциныг хийхдээ насанд хүрэгчдээс бага тунгаар тарих аж. Вакцин хийлгэсний дараа өсвөр насныхан эмч нарын байнгын хяналтад байх бөгөөд эхний болон хоёр дахь тунг тарьсны дараа Москвагийн эмнэлгүүдэд тусгаарлаж, үзлэг шинжилгээнд хамруулах юм байна.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол