Говь-Алтай аймаг байгуулагдсаны 98 жилийн ойн баярыг үзэгчгүйгээр зохион байгуулна
Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жил, Говь-Алтай аймаг байгуулагдсаны 98 жилийн ойн баярыг энэ сарын 14, 15-нд үзэгчгүйгээр зохион байгуулна.
Тодруулбал, Говь-Алтай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны наймдугаар сарын 10-ны өдрийн 55 дугаар тогтоолоор наймдугаар 14, 15-нд халдвар хамгааллын дэглэмээ баримтлан үзэгчгүйгээр, хаалттай зохион байгуулахыг зөвшөөрсөн байна. Баярын үйл ажиллагааг ТВ9 телевизээр энэ сарын 14, 15-нд 10:30 минутаас орон даяар шууд дамжуулна хэмээн тус аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад