📅

‘’Монгол гэрийн халаалт, дулаалгын бүтээгдэхүүн үйлчилгээ’’-г сурталчлах жишиг гэрийг байгуулна

🕔 2021/08/24 17:15

‘’Монгол гэрийн халаалт, дулаалгын бүтээгдэхүүн үйлчилгээ’’-г сурталчлах жишиг гэрийг байгуулна

 

Есөнбулаг сумын ЗДТГ-аас  ‘’Монгол гэрийн халаалт, дулаалгын бүтээгдэхүүн үйлчилгээ’’ /чип/ багцыг сурталчлан таниулах жишиг гэрийг байгуулж байна. 

Нүүрс түлдэг зуухыг цахилгаан халаагуураар сольж, сайжруулсан дулаалгаар орлуулах замаар агаарын болон орчны бохирдлыг бууруулах ‘’Монгол гэрийн халаалт, дулаалгын бүтээгдэхүүн үйлчилгээ’’ /чип/ багцыг сурталчлан таниулах жишиг гэрийг Есөнбулаг сумын ЗДТГ-ын дэргэд байгуулж, иргэдэд үзүүлэн таниулахаар  сумын ЗДТГ-ын ажилтан, албан хаагчид тохижилтын ажлыг хийж байна. 

НҮБ-ын Хүүхдийн сан, Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр гэр хорооллын айл өрхүүдэд эрчим хүчний хэмнэлттэй Монгол гэрийн дулаалга, халаалтын CHIP багцыг Есөнбулаг сумд нэвтрүүлж байгаа билээ. Ингэснээр гэрт амьдардаг өрхүүдэд цэвэрхэн, тухтай, дулаан өвөлжих боломжийг олгож байна.

Өнгөрсөн онуудад Есөнбулаг сумд 58 өрх хамрагдаж байсан бол энэ онд ОНХС-ийн 20 сая төгрөгийн санхүүжилтээр 16 өрхөд, НҮБ-ын Хүүхдийн сангаас 38.4 сая төгрөгийн санхүүжилтээр 29 өрх буюу нийт 45 өрхөд багцын 60 хувийн дэмжлэг үзүүлэхээр төлөвлөөд байгаа тухай тус сумын ЗДТГ-аас мэдээлэв.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол