Элсний механик хамгаалалтын ажил хийгдэж байна
Хөхморьт сумын нутагт элсний нүүлт, цөлжилтийг сааруулах зорилгоор элсний механик хамгаалалтын ажил хийгдэж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэлийн явцад аймгийн БОАЖГ-аас хяналт шалгалт хийсэн байна.
Тодруулбал, элсний механик хамгаалалтын ажлыг 20 га талбайд "Дээдсийн хишиг түшээн" ХХК, 10 га талбайд ашигт шимт ургамал тариалах ажлыг "Бодонгийн ам" ХХК тус тус гүйцэтгэж байгаа ажээ. Энэхүү ажил цар тахалын улмаас удаашралтай хийгдэж өнөөдрийн байдлаар 12 хувьтай /2.4 га талбайд хийсэн/, ашигт шимт ургамал тариалах ажил 80 хувьтай /талбайг хашаалан, суль цулхир тариалан, салхинаас хамгаалах 1500 улиас бургас тариалсан/ хийгдэж байна. Ажлын хэсгээс механик хамгаалалтын ажлыг эрчимжүүлэн хугацаанд нь хүлээлгэн өгөх, ашигт шимт ургамлыг усалгаа арчилгааг тогтмолжуулж намар нөхөн тариалалт хийх үүрэг чиглэлийг өгч ажиллалаа.
Мөн Сангийн далай нууранд шувуу ихээр үхэж байгаатай холбогдуулан бохирдлыг тодорхойлох усны дээжийг гурван цэгээс авч мэргэжлийн лабораторт шинжлүүлэхээр хүргүүллээ хэмээн БОАЖГ-аас мэдээлэв.