📅

Бидэнд мөнгөөр турхирсан жагсаал биш, Эв нэгдэл хэрэгтэй АН- гишүүд ээ!

🕔 2021/09/30 20:27

Ардчилсан нам "Одоо Боллоо" нэртэй жагсаалыг 10 сарын 1-ны өдрөөс зохион байгуулахаар болжээ. Учир явдал гэвэл Өнөөгийн засгийн газар улс орны нийгэм эдийн засгийг доройтуулж иргэдээ ядууруулж хувийн хэвшлээ хямрааж байна гэнэ.

Ардчилсан намын нөхдүүд засагаа огцруулж ард иргэдээ уриалжжагсаал зохион байгуулснаар ямар үр дүнд хүрэх вэ? Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэж монгол ардын айхтар зүйр үг байна. Энэ үгийг Ардчилсан намын эрхэм гишүүдэд хэн нэгэн сануулж өгөх цаг болсон бололтой. Манай улс орон хамгийн хүнд үеэ туулж байгаа энэ үед төр засаг тогтвторгүй болж унавал энэ хариуцлагыг хэн хүлээх вэ? Ардчилсан нам хүлээх үү?

Хувийн асуудал хагаралаа хаалганы цаана шийдэж чадахгүй ард иргэдийг уриалан дуудаж, бүр болоогүй20000 төгрөг иргэдэд тарааж зориудаар жагсаал зохион байгуулж байгаа нь арай ядмаг хоцрогдсон санаа биш үү. Ардчилсан намын эрхэм гишүүд ээ!Одоо боллооманай улсын хувьд хамгийн чухал хэцүү цаг үеийг хамтдаа туулж байна. Энэ л үед тогтвортой төр засаг нэн чухал асуудал Хүүхдүүд нь өвчин зовлонтой байхад аав ээж нь хоорондоо алалцаж хэрүүл тэмцэл хийгээд явах зүгээр үү Иргэд ч бас аливаад нухацтай хандаж хэн нь хэн бэ гэдгийг өөрсдөө ухамсарлаж ойлгох цаг иржээ.

Иргэдийн хамгийн эмзэг асуудал бол ядуурал, үүн дээр дөрөөлж өчүүхэн мөнгө өгөөд хүслээ хангадаг ийм үзэл суртлыг одоо халах цаг болжээ.

Ард иргэдийнхээ төлөө гэсэн нэр, лоозон барьсан ч хачир дээрээ тэр нь нийтийн ч төлөө биш хувийн асуудал, өш хонзон гэхэд хилсдэхгүй асуудал байдаг. Иргэд туйлдаж байна эмнэлэг ачааллаа дийлэхээ болиод удаж байна. Энэ үед ийм тэнэглэлээ таслан зогсоох хэрэгтэй байна Ардчилсан намын эрхэм гишүүд ээ!

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол