Дотуур байранд амьдарч буй сурагчид сургалтад хамрагдав
"Хүүхэд-Илрүүлэлт" тусгай арга хэмжээний хүрээнд дотуур байранд амьдарч байгаа хүүхдүүдийн хүүхэд хамгаалалтай холбоотой хууль эрх зүйн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зөв хүн болон төлөвшихөд нь туслах "Хүүхэд хамгаалал-Хууль бидний амьдралд" сэдэвт сургалт зохион байгуулжээ.
Уг сургалтыг тус аймгийн Цагдаагийн газар, ГБХЗХГ, “Дэлхийн зөн” ОНХ, хүүхэд хамгаалагч ахмад ажилтан нар хамтран аравдугаар сарын 5, 9-ний өдрүүдэд Ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байранд амьдарч буй 148 хүүхдийг хамруулан зохион байгууллаа.
Сургалтад хамрагдсан хүүхдүүд өөрсдийн цахим хэрэглээнд цахим соёл төлөвшүүлэхээр "Эрүүл аюулгүй цахим орчин" аянд нэгдэж, цаашид цахим хэрэглээг зөв зохистой болгохоо илэрхийлсэн байна. Мөн арга хэмжээний хүрээнд Есөнбулаг сумын 10 багийн нийгмийн ажилтан болон Засаг дарга нартай эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдийг илрүүлэх, хяналтад байгаа кейс шийдвэрлэлтийн хүндрэл бэрхшээл, тулгамдаж байгаа асуудлаар харилцан санал солилцож, зөвлөлдөх уулзалт зохион байгуулжээ.