📅

Дуучин Х.Болормаа удмаараа дууч

🕔 2017/06/03 22:51

Урлагийн ертөнцөд өөрийн орон зайг хэдийнэ эзэлсэн дуучин бол яах аргагүй СТА Х.Болормаа билээ. Түүний уран бүтээлийг хүсэн хүлээдэг, даган дуулдаг сонсогчид олон.

Түүнийг зөвхөн нийтийн дуучин хэмээн тодорхойлж боломгүй. Учир нь нийтийн дуу, поп дуу хоёрыг хослуулан бүтээсэн дуунууд нь ч олны таашаалд нийцсэн байдаг. Тухайлбал, поп өнгө аясаар хийгдсэн “Намрын өнгө орлоо ээжээ” хэмээх дууг нь сонсоогүй, мэдэхгүй хүн үгүй билээ.

Тэрбээр анх гарч ирсэн цагаасаа л Говь-Алтай аймгийн Шарга сумаараа овоглож, уран бүтээлээ туурвиж эхэлсэн. Тиймдээ ч түүнийг зөвхөн Шарга сумынхан төдийгүй Алтай нутгынхан нь нутаг элэгтэй дуучин хэмээн ихэд хүндэтгэлтэй ханддаг аж.

Х.Болормаа дуучины ээж цангинасан, часхийсэн хоолойтой, ардын дууг маш донжтой дуулдаг хэмээн нутаг усандаа гайхагддаг байж. Залуу сайхан насандаа урлагийн алив уралдаан, наадамд оролцож тэргүүн байруудыг эзэлж явсан тухай дуучин маань дурссан байддаг. Мөн түүний эмээгийн дуулахыг сонсох гэж хаа холоос хүмүүс зорьж очдог байж. Үүнээс Х.Болормааг удам дагасан авъяастай, дуучин хэмээн хэлж болохоор байна.

Түүний хань манай урдаа барьдаг хөгжмийн найруулагч Аранзаа гэдгийг хүн бүр мэднэ. Тэдний хамтарч хийсэн олон уран бүтээл сонсогчидын хүртээл болсон билээ. Урлагт хайртай, урлагийн төлөө зүтгэж буй сайхан гэр бүлдээ уран бүтээлийн болоод амьдралын сайханыг ерөөе.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол