📅

Баруун бүсийн уламжлалт анагаах ухааны эмнэлэг их засварт оржээ

🕔 2021/11/08 18:50

Баруун бүсийн уламжлалт анагаах ухааны эмнэлэг их засварт оржээ

 

Баруун бүсийн уламжлалт анагаах ухааны эмнэлгийн их засварын ажил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж, холбогдох албаныхан хүлээн авлаа.

Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлгийн тухайд Баруун бүс нутаг төдийгүй Монгол орны өнцөг булан бүрээс зорин ирж хэвтэн эмчлүүлдэг ачаалал ихтэй эмнэлэг билээ. Барилгын их засварын ажлыг "Гуулин-Эрдэнэ" ХХК улсын төсвөөс 207.9 сая төгрөгийн санхүүжилтээр гүйцэтгэж хүлээлгэн өгчээ.

Ийнхүү барилга бүрэн засварт орсноор, ажилчид ая тухтай орчинд ажиллах, эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэд маань орчин үеийн стандартад нийцсэн орчин, нөхцөлд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломж бүрдэж байгаа юм.

Тус эмнэлгийн хамт олон ард иргэдэд өрнө-дорны анагаах ухааны онол арга зүйг хослуулан эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг бэхжүүлэх үйл ажиллагааг ёс заншил, ахуй нөхцөл, уламжлалтай уялдуулан чанар, хүртээмжтэй үзүүлж буй ажээ. Өдгөө уламжлалт, сэргээн засах 20 гаруй төрлийн 108 нэрийн эмчилгээ үйлчилгээг стандартын дагуу Уламжлалт анагаахын шинжлэх ухааны техникийн үйлдвэрлэлийн корпорацийн улсын чанартай ДЭМБ-ын GMP-ийн чанарын шаардлага хангасан эмийн үйлдвэрийн тан, талх, эрдэнийн үрэл болон орон нутгийн эмийн ургамлын дан эм зэрэг нийт  50-60 нэр төрлийн эмээр үйлчилгээ үзүүлдэг юм.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол