Г.Занданшатар: Банкны тухай хуулийг мөрдөж ажиллахгүй бол Монголбанкны удирдлагуудад хатуу хариуцлага тооцно
УИХ-ын нэгдсэн чуулганаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/-ийг хийж, баталлаа.
Санал хураалт явуулсны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар мөнгөний бодлого батлагдсантай холбогдуулан Монголбанк, Сангийн яамны удирдлагуудад хандан үг хэллээ.
Тэрбээр, “Нэгдүгээрт сүүлийн үед ХААН банкны хувьцаа эзэмшигчтэй холбоотой асуудлаар үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл явах боллоо. Монголбанкны удирдлагуудад Банкны тухай хууль болон Монголбанкны тухай хуулийг чанд мөрдөж хууль зөрчсөн аливаа үйлдэл тэр дундаа ашиг сонирхлын зөрчилд автахгүйгээр хууль журмын дагуу энэ асуудлуудыг шийдэж УИХ-ын гишүүдэд мэдээлэл хүргүүлэхийг даалгаж байна. Банкны салбарын тогтвортой байдлыг хангахын тулд системийн томоохон банкуудын талаарх мэдээллүүдийг эцэслэн шалгаж, шаардлагатай бол хууль хяналтын байгууллагуудаар шалгуулж энэ асуудлыг нэгмөр шийдвэрлэх хэрэгтэй. Нэн ялангуяа нэг банкны хувьцаа эзэмшигч нөгөө банкны хувьцаа эзэмших нь хориотой. Банкны тухай хуулийг мөрдөж ажиллахгүй бол Монголбанкны удирдлагуудад хатуу хариуцлага тооцох болно. Хууль зөрчиж, ашиг сонирхлын зөрчилд автсан бол өөрсдөө өргөдөл өгч, ажлаа хүлээлгэж өгөөрэй. Хатуу анхааруулж байна” гэлээ.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад