📅

“Үндэсний бичиг, өв соёл-Алтайн бахархал” олимпиадад 3000 орчим албан хаагч оролцжээ

🕔 2021/12/01 16:40

“Үндэсний бичиг, өв соёл-Алтайн бахархал” олимпиадад 3000 орчим албан хаагч оролцжээ

 

"Үндэсний бичигтэн аймаг" болох аяны хүрээнд иргэд болон төрийн албан хаагчдын дунд зохион байгуулсан аймгийн Засаг даргын нэрэмжит “Үндэсний бичиг, өв соёл-Алтайн бахархал” олимпиадын дүн гарлаа. 

Энэхүү олимпиадад 18 сум, 2 тосгоны 170 гаруй аж ахуйн нэгж, албан байгууллагын 3000 орчим албан хаагч оролцож, нийт оролцогчдын 18,3 хувь нь анхан шат, 62,2 хувь нь дунд 19,5 хувь нь ахисан түвшний мэдлэгтэй гэж үнэлэгдсэн байна. 

-Иргэдийн дунд зохион байгуулсан монгол бичгийн олимпиадын шилдгээр:

Нэгдүгээр байр: Есөнбулаг сум Ц.Билгүүнээ 

Хоёрдугаар байр: Баян-Уул сум Б.Цэрэнжав

Гуравдугаар байр: Гуулин тосгон Ж.Сайнзаяа

Дөрөвдүгээр байр: Есөнбулаг сум Наранчимэг

Тавдугаар байр: Бугат сум Д.Баярмааням 

-Төрийн албан хаагчдын дунд зохион байгуулсан монгол бичгийн олимпиадын шилдгээр:

Нэгдүгээр байр: Төгрөг сумын ИБХ-ийн ажилтан С.Сарангэрэл 

Хоёрдугаар байр: Бугат сумын Англи хэлний багш С.Мөнхцэцэг

Гуравдугаар байр: МСҮТ-ийн багш Ч.Нарантуяа

Дөрөвдүгээр байр: ГХБХГ-ын мэргэжилтэн М.Мөнхцэцэг

Тавдугаар байр: УЦУОШТ-ийн мэргэжилтэн М.Гүнбилэг нар шалгарсан тухай Говь-Алтай аймгийн Соёлын хэлтсээс мэдээлэв.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол