📅

Хятадын хүн амын 85 гаруй хувь нь COVID-19-ийн эсрэг вакцинд бүрэн хамрагджээ

🕔 2022/01/17 11:46

Хятадын хүн амын 85 гаруй хувь нь COVID-19-ийн эсрэг вакцинд бүрэн хамрагджээ

 

Хятадад 1.22 тэрбум гаруй хүн COVID-19-ийн эсрэг вакцинд бүрэн хамрагдсан нь тус улсын хүн амын 85 гаруй хувийг эзэлж байна гэж Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооны хэвлэлийн төлөөлөгч Ми Фэн бямба гарагт мэдэгдэв.
“Нэгдүгээр сарын 14-ний байдлаар, Хятад даяар COVID-19 цар тахлын эсрэг нийт 2.928.981.000 тун вакцин хийлгэж, бүрэн вакцинд хамрагдсан хүний тоо 1.220.584.000-д хүрсэн” талаар мэдээлсэн Ми Фэний байр суурийг Хятадын төв телевиз дамжуулжээ.
Хамгийн сүүлийн тооллогоор БНХАУ-ын хүн ам 1 тэрбум 411 саяд хүрсэн бөгөөд өнөөдрийн байдлаар тус улсын нийт оршин суугчдын 85 гаруй хувь нь вакцинжуулалтад хамрагдсан байна.
Хятадын эрх баригчид дотооддоо Бээжингийн Кексинг Жунвэй биотехнологи (Sinovac-ийн нэг хэсэг), Ухань биологийн судалгааны хүрээлэн (Sinopharm) болон Хятадын үндэсний биотехнологийн группийн (Sinopharm) хамтран бүтээсэн вакциныг орон даяар хэрэглэхийг зөвшөөрсөн юм.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол