“Цодгор хүү-2022” тэмцээнд 70 гаруй шатарчид оролцлоо
Говь-Алтай аймгийн Өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах “Цодгор хүү-2022” тэмцээн амралтын өдрүүдэд болж өнгөрлөө. Хүүхэд багачуудын дунд шатрын спортыг сурталчлан дэлгэрүүлэх, авьяас билгийг нээн хөгжүүлэх, ирээдүйн мастеруудыг бэлтгэх, хүүхдийн хүмүүжил, төлөвшлийг дэмжих зорилгоор аймгийн ГБХЗХГ-аас энэхүү тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг билээ. “Цодгор хүү-2022” аймгийн Өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээнийг 4 насны ангиллаар зохион байгуулж, нийт 70 тамирчин оролцож, оюуны хүчээ сорьж өрсөлдсөн юм. Шилдэг оролцогчдыг зохион байгуулагчдын зүгээс дэлгэрэнгүй танилцууллаа.
-5 хүртэлх насны ангилалд:
Эрэгтэй
• Бямба-Нанжидын Сэргэлэнбат /Чандмань сум, цэцэрлэг/
Эмэгтэй
• Алтангэрэлийн Аминсондор /4-р цэцэрлэг/
-7 хүртэлх насны ангилалд:
Эрэгтэй
• Дэчиндоржийн Мөнхнаран /1-р сургууль/
• Мэргэнбаатар Анаржаргал /1-р сургууль/
• Мөнх-очир Лхагвадорж /1-р сургууль/
Эмэгтэй
• Доржнямбуу Энхнасан / Бигэр сум/
• Мөнхбат Удвал /1-р сургууль/
• Туяацэцэг Энхнасан /Чандмань сум/
-9 хүртэлх насны ангилалд:
Эрэгтэй
• Энхмандах Өсөх-Ирээдүй /1-р сургууль/
• Бямбадорж Баярт-Ирээдүй /1-р сургууль/
• Алтанхуяг Итгэлт /1-р сургууль/
Эмэгтэй
• Дэчиндорж Арванжин /ХЭЦСургууль/
• Мөнхдэлгэр Есөн-Эрдэнэ /1-р сургууль/
• Ганбүүрэг Мөнхмишээл /1-р сургууль/
-11 хүртэлх насны ангилалд:
Эрэгтэй
• Энхтайван Амарбаясгалант /1-р сургууль/
• Хаш-Эрдэнэ Гомбосүрэн /1-р сургууль/
• Амгалан Пүрэвсум /Баян-Уул сум /
Эмэгтэй
• Алтанхуяг Оюунтөгс /1-р сургууль/
• Лхагва-Очир Бадамгарав /3-р сургууль/
• Урантогос Нямжаргал /1-р сургууль/
Насны ангилалд тус бүрд эхний 1-р байрт шалгарсан хүүхдүүдийг “Цодгор хүү-2022” Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох замын зардлыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хариуцаж байгааг шагнал гардуулах үеэр тус газрын дарга Б.Алтайбаатар онцлон хэлсэн юм.