📅

Щвейцарийн хөгжлийн агентлагийн хамтын ажиллагааны төлөөллүүд Говь-Алтай аймагт ажиллав

🕔 2022/03/25 15:51

Щвейцарийн хөгжлийн агентлагийн хамтын ажиллагааны төлөөллүүд Говь-Алтай аймагт ажиллав

 

Щвейцарийн хөгжлийн агентлагийн хамтын ажиллагааны Дэд дарга Бэнуа Мэйэр-Биш Говь-Алтай аймагт ажиллалаа. Швейцарийн хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны дэд дарга, Нэгдүгээр нарийн бичгийн дарга Бэнуа Мэйэр-Бишээр ахлуулсан Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан ажлын хэсэг Говь-Алтай аймагт ажиллаж, аймгийн удирдлагууд болон хамтран ажилласан төсөл хөтөлбөрийн орон нутгийн зохицуулагчид, Эрүүл мэнд, нийгмийн салбарын удирдлагуудтай уулзлаа.

Уулзалтын хүрээнд тус агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжсэн “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх”, “Ногоон алт, малын эрүүл мэнд төсөл”, “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “Старт-ап хөтөлбөр” зэрэг төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнгийн талаар ярилцав. Мөн хамтран хэрэгжүүлж буй “Эх хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах”, “Монгол улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх МАСАМ-2”, “Тогтвортой амжиргаа” төслүүдийн үе шат, хэрэгжилттэй танилцаж, цаашид газар тариалангийн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцсон тухай аймгийн ЗДТГ-аас  мэдээлэв.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол