📅

Би "Хувьцаатай гэр бүл"-ийн нэг хэсэг нь

🕔 2022/11/22 15:53

Би "Хувьцаатай гэр бүл"-ийн нэг хэсэг нь

 

Амьдралын гэрэл гэгээ болсон гэр бүл, үр хүүхдүүдийнхээ төлөө бид өнөөдөр юу хийх боломжтой вэ? Тэдний санхүүгийн баталгаатай, сайн сайхан ирээдүйн төлөө бид юунаас эхлэх хэрэгтэй вэ? Та бүхэнд “Хувьцаатай гэр бүл” олон нийтэд зориулсан танилцуулга арга хэмжээг санал болгоё.
Гэр бүлдээ насан туршийн үнэ цэн бүхий хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй хэн бүхэнд зориулсан “Хувьцаатай гэр бүл” арга хэмжээ яг одоо Shangri-La зочид буудлын хүлээн авалтын их танхимд болж байна.

Та 11-р сарын 19, 20-нд буюу энэ амралтын өдрүүдэд 11:00-18:00 цагийн хооронд тус арга хэмжээнд зочилсноор Голомт банкны хувьцааны талаарх мэдээлэл, зөвлөгөөг авч, банкны үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээ, 27 жилийн ололт амжилт, өсөлтийн стратеги, санхүүгийн үр дүн зэрэг олон олон мэдээллийг банкны удирдлагуудын илтгэл болон мэдээллийн асруудаас нэгэн зэрэг хүртээмжтэйгээр хүлээн авах боломжтой. Мөн Голомт банкны хувьцааг олон нийтэд санал болгон ажиллаж буй “Инвескор Капитал” ҮЦК, “Голомт Капитал” ҮЦК-ийн хамт олон таныг гэр бүлээрээ, боломжтой цагтаа зочлох нөхцөлийг бүрдүүлж 11:00, 13:00, 15:00, 17:00 цагуудад хувьцааны талаарх дэлгэрэнгүй зөвлөгөө мэдээллийг өгч байна.

Арга хэмжээний үеэр:
 Хөрөнгө оруулалтын зөвлөгөө мэдээлэл авах
 Банкны удирдлагуудын илтгэлүүдийг сонсох
 Үнэт цаасны дансаа үнэ төлбөргүй нээлгэх
 Голомт банкны IPO захиалга өгөх боломжтой.

Хүүхдүүдэд зориулсан хөтөлбөрүүд:
 Хүүхдийнхээ нэр дээр үнэт цаасны данс үнэ төлбөргүй нээлгэх /бичиг баримттайгаа ирэх/
 The color card үнэгүй захиалах /бичиг баримттайгаа ирэх/
 “Гэртээ туршъя” шинжлэх ухааны буланд туршилт хийх
 “Бурамхан” чихрийн дэлгүүрээр зочилж чихэр хийх
 Буддаг хана дээр өөрсдийн бүтээлийг урлах
 Нүүрний арт зуруулах

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн засаглалын тогтолцоо, үйл ажиллагаа, бүтээгдэхүүний чанар, санхүүгийн хүчирхэг үзүүлэлт, өнгөрсөн болон ирээдүйн тогтвортой өсөлтийн нөөц нь аливаа хөрөнгө оруулалтын үнэ цэнийг хадгалдаг билээ. Сайн сайхан ирээдүйнхээ төлөө Голомт банканд хөрөнгө оруулж, өөрчлөлт шинэчлэлийн их үйлсэд гар бие оролцохыг урьж байна.

 

Нээлттэй банк – Голомт банк

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол