📅

Хаан банк ЖДБ эрхлэгчдэд зориулсан шинэ бизнес төвөө нээлээ

🕔 2022/12/16 12:40

ХААН Банк нь Жижиг дунд бизнес эрхлэгч харилцагчдадаа санхүүгийн дэмжлэгээр чадавхжуулж, бизнесээ илүү өргөжүүлэн, амжилттай удирдан явуулахад нь анхаарч, тогтмол сургалт мэдээллээр хангаж, хамтран ажиллаж ирсэн билээ.

Энэ удаа Улаанбаатар хотын хүн амын суурьшлын шинэ бүсэд буюу Хан-Уул дүүргийн Яармаг орчим үйл ажиллагаагаа явуулж буй аж ахуйн нэгж, жижиг дунд бизнес (ЖДБ) эрхлэгч харилцагчдынхаа бизнесийн цогц үйлчилгээг тав тухтай орчинд үзүүлэх, тэдгээрт үзүүлэх үйлчилгээний хүртээмж, цар хүрээг нэмэгдүүлэх зорилгоор шинэ бизнес төвөө Белмонте резиденс хотхоны 1220 тоот байрны 2-р давхарт нээж, бизнес эрхлэгч харилцагчдадаа улам ойртсоныг дуулгахад таатай байна.

Цаг зав багатай бизнес эрхлэгч та өөрт ойр байрлах бизнес төвөөр үйлчлүүлэн, тав тухтай тохилог орчинд санхүүгийн цогц үйлчилгээг түргэн шуурхай авч, бизнесээ өргөжүүлээрэй.

Дашрамд дурдахад, ХААН Банк Улаанбаатар хотод нийт 8 бизнес төв үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд шинээр нээгдсэн “Белмонте” салбар нь 9 дэх бизнес төв болж байна.

Хаяг байршлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД-ээс авна уу.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол