📅

БНСУ-аас Монгол руу хормын дотор мөнгө шилжүүлээд урамшуулалт аянд оролцоорой

🕔 2023/03/14 11:08

БНСУ-аас Монгол руу хормын дотор мөнгө шилжүүлээд урамшуулалт аянд оролцоорой

 

ХААН Банк БНСУ-ын Хана банктай хамтран “Hana EZ” мөнгөн шилжүүлгийн үйлчилгээг нэвтрүүлснээр БНСУ-д сурч, ажиллаж амьдардаг иргэд Монгол руу хамгийн хямд зардлаар шуурхай мөнгө шилжүүлэх, хуримтлал үүсгэх боломж бүрдүүлсэн билээ.

Энэ удаа БНСУ-д ажиллаж амьдарч буй харилцагчдадаа хуримтлал үүсгэх, хадгаламжтай болох сэдэл төрүүлэх, дэмжих зорилгоор Монгол руу “Hana EZ” үйлчилгээгээр хугацаатай хадгаламжийн данс руугаа мөнгө шилжүүлсэн тохиолдолд урамшуулалд хамрагдах нөхцөлтэй аян зарлаад байна.

ХОРМЫН ДОТОР шилжүүлэг хийгээд урамшуулалд оролцох нөхцөл:

Урамшуулалт аяны хугацаа: 2023.03.13 – 2023.03.26

Урамшуулал: 50,000 воны үнийн дүн бүхий эрхийн бичиг

Болзол:

  • Хугацаатай хадгаламжийн данс руу хамгийн өндөр дүнтэй шилжүүлэг хийсэн 15 харилцагч
  • Хамгийн олон удаа шилжүүлэг хийсэн 15 харилцагч

Урамшууллыг 2023.03.30-ны өдөр шалгаруулан харилцагчдад олгох болно. Урамшуулалт аянд оролцохын тулд заавал Хана банкны салбарт очих шаардлагагүй, тус банканд данстай л бол “Hana EZ” үйлчилгээг онлайнаар авах боломжтой. Үйлчилгээний зааварчилгаа нь монгол хэл дээр тул хэрэглэхэд хялбар төдийгүй иргэд 5,000 ам.доллар хүртэлх буюу түүнтэй тэнцэх төгрөгийг Монгол дахь ХААН Банкны данс руугаа бодит цагийн горимоор түргэн шуурхай шилжүүлэх боломжтой гэдгээрээ давуу талтай.

БНСУ-аас Монгол Улс руу шуурхай, хямдаар мөнгөн шилжүүлэг хийх “Hana EZ” үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.

БНСУ-аас ХААН Банкны дансандаа хуримтлуулъя!

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол