📅

ХНХ-ын сайдаар Б.Тулгыг томилох уу

🕔 2023/04/07 16:04

ХНХ-ын сайдаар Б.Тулгыг томилох уу

 

МАН-ын Удирдах зөвлөл яг одоо Ерөнхий сайдын өрөөнд хуралдаж байна.

Хуралдаанаар таван асуудал хэлэлцэх аж. Үүнд

-2022 оны ажлын тайланг УЗ-д танилцуулна.

-2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөө танилцуулна.

-Санхүүгийн тайлан болон төлөвлөгөөг танилуулна.

-XXX их хурлаас хойш намын бодлогыг хэрэгжүүлэх ажлыг хэсэг байгуулж, төлөвлөгөөг батална.

-Бусад гэсэн асуудал багтсан байна. Бусад гэх асуудал ХНХ-ын сайдын томилгоо, Завхан аймгийн Засаг даргын асуудлыг хэлэлцэх аж.

Бидэнд ирсэн мэдээллээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд асан Б.Тулгыг ХНХ-ын сайдад нэр дэвшүүлж, санал оруулжээ. Харин Б.Тулга өөрөө сайдад нэр дэвшээгүй гэх мэдээллийг өгөөд байгаа юм. ХНХ-ыг сайдыг томилох хуулийн хугацаа дууссан учир УЗ өнөөдөр шийдэх бололтой.

ХНХ-ын сайдад Б.Тулгаас гадна Ерөнхийлөгчийн зөвлөх С.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Саранчимэг, Э.Батшугар нарын нэр сайдын суудалд яригдаж байгаа юм.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол