📅

ХААН Банкны нэрэмжит тэтгэлэг хүртсэн оюутнуудыг хүлээн авч уулзлаа

🕔 2023/12/07 19:22

ХААН Банкны тогтвортой хөгжлийн бодлого, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк сангаас Тогтвортой хөгжлийн 4-р зорилго болох “Чанартай боловсролыг дэмжих” чиглэлийн хүрээнд шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг 17 дахь жилдээ зохион байгууллаа.
Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь шинэ оюутнуудад буюу зөвхөн нэгдүгээр курсын оюутнуудад олгодгоороо онцлог бөгөөд энэ жил Монгол Улсын 21 аймаг, Замын-Үүд, Зүүнхараа, Багануур дүүрэгт нээлттэй шалгаруулалт зарлаж 60 оюутанд тэтгэлэг олгохоор болсон билээ.
Тэтгэлэгт шалгарсан шилдэг оюутнуудыг 2023.12.04-ний өдөр ХААН Банк цамхгийн ёслол хүндэтгэлийн танхимд ХААН Банк сангийн хамт олон хүлээж авч уулзлаа. Мөн оюутнууд хоорондоо танилцан шинэ харилцаа холбоо үүсгэхийн зэрэгцээ ХААН Банкны төв оффистой танилцах аялал хийж, MindFit төвийн хамт олон сонирхолтой сэдвээр чөлөөтэй яриа өрнүүлсэн юм.
МУИС-ийн I курсын оюутан Ж. Даваажаргал
Би Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумаас шалгарч энэхүү тэтгэлэгт хамрагдсан. Тэтгэлэгт материал бүрдүүлэх үе шатнаас эхлээд л өөрөө өөртэйгөө тулж ажиллах шаардлага тулгарсан учраас маш их хичээсэн. Бас өөрийнхөө тухай эссе бичих хамгийн хэцүү байсан. Гэхдээ эссендээ хий хоосон мөрөөдөл бус яг л өөрийнхөө зорьж, зүтгэж байгаа зорилгоо тодорхой бичсэн
СЭЗИС-ийн I курсын оюутан Б. Номин
Би Баянхонгор аймгаас шалгарч энэхүү тэтгэлэгт шалгарсан. Хичээл сургуульдаа шамдахаас гадна сагсан бөмбөгийн спортоор хичээллэдэг. Одоо Дээд лигийн “Улаанбаатар Амазонс” багт тоглодог. Мэргэжлийн тамирчны шахуу бэлтгэлийн хуваарийн хажуугаар хичээл сургуулиа тэнцвэртэй авч явахын тулд цагийн хуваариа маш сайн төлөвлөхийг хичээдэг. Ингэж өөрийгөө бүрэн дайчилж, аль алинд нь амжилт гаргаж байгаа нь энэхүү тэтгэлэгт хамрагдахад хамгийн их түлхэц болсон гэж бодож байна”
ХААН Банкны тогтвортой хөгжлийн бодлого, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сан 2007 онд үүсэн байгуулагдсанаасаа хойш шинэ оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөрийг тасралтгүй зохион байгуулж буй нь энэ бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 1960 гаруй оюутан сурагчдад 2 тэрбум гаруй төгрөгийн тэтгэлэг олгоод байна.
Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрөөс гадна ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд шинэ оюутнуудад зориулан оюутны амьдралд дасан зохицох, сурах арга барил эзэмшихэд нь чиглүүлэх “Rise” хөгжлийн хөтөлбөрийг ч жил бүрийн намар зохион байгуулдаг билээ.
ХААН Банкны нэрэмжит тэтгэлэг хүртсэн шилдэг оюутнууддаа баяр хүргэж, цаашдын сурах их үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.
Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол