📅

Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

🕔 2024/05/20 17:59

Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн ээлжит хуралдаан 2024 оны тавдугаар сарын 16-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо.

       Хуралдаанаар эвлэрүүлэн зуучлалын чиглэлээр хүний нөөцийг бүрдүүлэх, мэргэшүүлэх зорилгоор эвлэрүүлэн зуучлагчийн туслахуудад зориулсан сургалтын хөтөлбөрийг хэлэлцэн, батлав.

 

 

          Үргэлжлүүлэн Монголын Өмгөөлөгчдийн Холбоотой хамтын ажиллагааг өргөжүүлэх, Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль болон холбогдох дүрэм журмыг боловсронгуй болгох, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар хэлэлцэж, тус холбоотой санамж бичиг зурахаар тогтлоо.

          Мөн эвлэрүүлэн зуучлалын чиглэлээр холбогдох албан хаагчдыг чадавхжуулах, мэргэшүүлэх зорилгоор гадаад улс орнуудад туршлага судлах урт болон богино хугацааны сургалтад хамруулахад анхаарч ажиллахаар боллоо.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол