📅

Аймгуудын ЗДТГ-ын дарга нарт чиглэл өгөв

🕔 2017/09/18 13:01

Аймгуудын ЗДТГ-ын дарга нарт чиглэл өгөв

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга У.Бямбасүрэн аймгуудын Засаг даргын Тамгын газрын дарга нартай уулзаж, өвөлжилтийн бэлтгэл ажил, ургац хураалтын явц, цаг үеийн асуудлын талаар хэлэлцэв.

Тэрбээр санаачлагатай, ажилдаа эзэн болж ажиллахыг төрийн албан хаагч нэг бүрээс шаардаж байх, байгууллагадаа дотоод сургалтыг тасралтгүй явуулж байхын чухлыг чиглэл болгов.

Мөн хяналт-шинжилгээ хийж үнэлгээ өгөхдөө зөвхөн алдаа дутагдлыг илрүүлдэг бус, аливаа ажил, үйлчилгээг зөв гольдрилд нь оруулах, хөрөнгө, нөөцийг оновчтой төвлөрүүлэх арга замыг нь тодорхойлдог, хэрэгжих нөхцөл, үндэслэлийг хангадаг хэрэгсэл болгодог байхыг зөвлөлөө гэж  Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол