📅

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө дулаан байна

🕔 2017/10/17 08:57

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө дулаан байна

 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 хүйтэн, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас  секундэд 5-10 метр. Хэнтийн уулсаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 хэм хүйтэн, өдөртөө 10-12 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун   өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 11-16 хэм дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 хэм хүйтэн, өдөртөө 10-12 хэм дулаан байна.


2017 оны 10 дугаар сарын 18-наас 10 дугаар сарын 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

18-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас, 19-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, 20-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд төв, говь, зүүн аймгуудын зарим нутгаар хур тунадас, цас орно. Салхи 20-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 21-нд зарим газраар секундэд 14-16 метр ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна. 20-21-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг хүйтэн байна.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол