ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН УЛМААС СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ХАНА ЦУУРЧЭЭ
Говь-Алтай аймгийн Чандмань сумын Өлзийбулаг багийн "Алаг хайрхан ” гэдэг газар өчигдөр/10.29/ 20:05 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар ОБЕГ-аас мэдээллээ.
Энэ тухай мэдээллийг ОБЕГ Одон орон геофизикийн хүрээлэнгээс утсаар өчигдөр 20:16 цагт хүлээн авч тус сумын Засаг даргын орлогчоос тодруулахад "иргэдэд чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн" гэжээ.
Мөн мэргэжлийн ангийн 24 хүний бүрэлдэхүүнтэй, дөрвөн ажлын хэсэг сумын төвийн 48 барилгад үзлэг хийхэд, сургуулийн барилгын 64 см-ийн зузаантай цагаан тоосгон хана, цэцэрлэгийн барилгын 64 см-ийн зузаантай улаан тоосгон хана, ЗДТГ-ын худгийн барилгын блокон хана, иргэн Х-гийн байшингийн 24 см-ийн зузаантай тоосгон хана тус тус цуурсан тухай мэдээлсэн байна.
Тус аймгийн мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газруудаас ажлын хэсэг томилогдон Чандмань суманд ажиллахаар явах гэж байгаа аж.
Газар хөдлөлтийн мэдээллийг ҮАБЗ-ийн гишүүд, ОБЕГ-ын удирдлагуудад багц мессежээр хүргэжээ.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад