828 ӨРХИЙН 516.9 МЯНГАН МАЛ ОТРООР ӨВӨЛЖИЖ БАЙНА
Говь-Алтай аймгийн тухайд мал өвөлжилтийн нөхцөл байдал одоогоор тавлаг сайхан байна. Өндөр уулсын зоо хярдаа цастай бусад газруудад бараан байгаач бэлчээрийн нөхцөл өдөр ирэх тутам хомсдож байгаа нь хавартаа байдал хүндрэх нөхцөлийг бүрдүүлж байна.
Зун зуншлага муу байсан, бэлчээрийн өвс ургамал гараагүйгээс ихэнх малчид отроор өвөлжиж байна. Өнөөдрийн байдлаар өөр аймгийн нутагт 102 өрхийн 73.0 мянган мал, өөрийн аймгийн бусад сумын нутагт 393 өрхийн 233,7 мянган мал, аймаг дундын отрын бүс нутагт 74 өрхийн 51.2 мянган мал, хилийн зурваст 79 өрхийн 39.3 мянган мал, тусгай хамгаалалттай бүс нутагт 198 өрхийн 119.5 мянган мал, нийт 828 өрхийн 516.9 мянган мал отроор өвөлжиж байна.
Сум багийн удирдлагууд отрын малчдаа эргэн мал өвөлжилтийн байдалтай нь танилцаж шаардлагатай өвс, тэжээлээр хангах ажлыг хийж байна.