Тоня Эвинжер 2 сард тулалдана
UFC-ын эмэгтэй дунд жингийн аваргын төлөө өрсөлдөх гол хүмүүсийн нэг нь Тоня Эвинжер болоод байгаа юм. Инвикта холбооны аварга бүсгүйн хувьд UFC 126-д Марион Ренотой тулалдахаар тов гараад байгаа юм. Уг тулаан 2 сарын 18-нд Техас мужийн Аустин хотод болно. Энэ талаар UFC-ын албаны хүмүүс өнөөдөр мэдэгдлээ.
Энгийн бүсийн төлөө тулалдаж байснаар нь уншигчид мэднэ. Инвиктагийн бүсээ UFC-ын бүсээр ихэрлүүлэх гэсэн боловч харамсалтай нь ялагдал хүлээсэн. Гэхдээ сүүлийн 11 тулааныхаа аравт нь ялалт аваад байгаа юм. Тиймээс түүнийг дахин бүсийн төлөө өрсөлдөх гол хүмүүсийн нэгээр тооцохоос өөр аргагүй байгаа аж.
Харин түүний өрсөлдөгч Рено нь Холли Холм, Эшли Эванс-Смит нарт ялагдсаныхаа дараа 2-0-1 гэсэн амжилттай яваа. Тиймээс Эвинжерийг ялж аваргын бүсийг өөртөө авахын төлөө бүхнийг хийх нь ойлгомжтой биз.