📅

Айлын зарц байсан эмэгтэй дэлхийн хамгийн баян хүчирхэг болсон түүх

🕔 2018/01/08 11:06
 
Дэлхийн хамгийн хүчирхэг гурван эмэгтэйн нэг
Эсте Лаудер ( Ester Lauder).
1906 оны 6 сарын 1 Америкын жижиг хот Куинст Еврей цагаачын гэрт мэндлэв.
Ирээдуйд гоо сайхны бүтээгдэхүүний хатан хаан, дэлхийн хамгийн баян хатагтай болсон энэ охин айлын зарц байлаа.
Түүний жинхэнэ нэр Жозефина Эстер Ментцер.
Төрөлхийн хувь тавилан түүнийг гоо сайхны ертөнцөд хорьдугаар зууны хатан хаан хэмээх алдар суугаар шагнасан юм.
Энэ алдар хүндлэлийг ч мөн Тайм сэтгүүлийн 1998 оны дэлхийн шилдэг бизнесменээр тодруулахад бүх орны бүсгүйчүүл дуу нэгтэй хүлээн авсан гэдэг.
Охин ердөө арван настайгаасаа айлын зарцын ажил хийв.
Эцэж цуцашгүй их хүчит охин Ньютауны дунд сургууль төгссөн ч эцэг эх найман ах эгчийн хамтаар гэрийн бяцхан дэлгүүр нээн цаг ямагт ажилласаар байв.
Түүний эзэн гоо сайхны бүтээгдэхүүн хийдэг байсан ба жаахан охин өдрийн турш крем найруулан хутгадаг байсан нь ирээдүйн "Ester Lauder" дэлхийг тэргүүлэх гоо сайхны бүтээгдэхүүний суурь болсон билээ.
1930 онд галт тэргээр нөхөр Жо Лаудер дээр очихдоо анхны тэжээлийн тосоо авч очсон байдаг. 
Нүүрний анхны кремийг авга ах химич Жоны хамтаар зохион бүтээв.
Хамгийн анхны хөгшрөлтийн эсрэг үрчлээ тэнийлгэх тосоо үйлдвэрлэж патентаа авав.
1948 онд албан ёсны дистрибьютор компани Эсте Лаудер, Нью-Йоркийн "Saks" зах зээл дээр бүтээгдэхүүнээ борлуулах эрхтэй болсон юм.
Өнөөдөр Эсте Лаудер компани жилд 5 тэрбум долларын ашигтай ажиллаж,120 оронд өөрийн нэрийн 10 000 сүлжээ дэлгүүрээр бараа бүтээгдэхүүнээ борлуулж байна.
Түүний 17 охин бренд жишээлбэл "Bobbi Brown","La Mer","Aramis","Clinigue" эдүгээ дэлхийд нэрд гарсан байна.
Одоо Эсте Лаудерийг түүний хүү Леонардо удирдаж байна.
Гоо сайхны хатан хаан 98 нас сүүдэр зооглон 2004 онд Манхэттенд гэртээ нас нөгчсөн юм.
Түүний бизнесийн зарчим:
~Та нэгэнт үйлдвэрлэгч бол хэрэглэгчид нуруугаа харуулж үл болно.
Анхны худалдан авагчдад тэрээр үнэгүй дээж, бэлэг санал болгож, зөвлөгөө заавал өгөхийг ажилчиддаа зарчим болгодог.
~Зар сурталчилгааг ямагт хийх.
~Цаг хугацаа таны талд бишийг ойлгуулах.
~Хамтран ажиллагсад болон үйлчлүүлэгч, худалдан авагчтай ямагт хамт байхын тулд тэрээр лангууны ард их цаг үрснээ дурсдаг.
~Гэр бүлийн бат тогтвортой үндсийг бүрдүүлэх нь нэгнийхээ амжилтын хүч байдгийг мэдрэх
Ердөө энэ гэж хэлэхгүй ч тэрээр үүнийг насан туршаа эрхэмлэсэн юм.
Түүний нөхөр Жозеф 87 нас хүртлээ компаниудын санхуугийн үйл ажиллагааг хариуцсан.
Дэлхийн тэрбумтны 131 дугаарт бичигдэж байна.
 
 
Эх сурвалж: Сайхан-Уул

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол